Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох

Үндсэн хөрөнгийн элэгдлийг Үндсэн хөрөнгө > элэгдэл тооцсон жагсаалт > шинээр элэгдэл тооцох > элэгдэл тооцох сараа сонгоод үргэлжлүүлэх дарааллаар хийнэ.Элэгдэл тооцсон бүх хөрөнгийн нийт дүн харагдах бөгөөд дэлгэрэнгүй харах гэсэн товчин дээр дарж үндсэн хөрөнгө тус бүрээр харагдана.

../_images/ast.5.1.png

Системийн тохиргоонд үндсэн хөрөнгийн тухайн сарын элэгдэл тооцох хаалтын өдрийг тохируулж өгнө.

../_images/ast.5.2.png

Шинэ үндсэн хөрөнгөө тохируулсан өдрөөс өмнө худалдан авсан бол тухайн сарын элэгдэл тооцолтонд орох ба тохируулсан өдрөөс хойш худалдан авсан бол дараа сарын элэгдэл тооцолтонд орно

Үндсэн хөрөнгийн элэгдэх хугацаа дуусах, элэгдүүлэх дансны үнэ тэг болсон үед тухайн үндсэн хөрөнгө нь бусад жагсаалтууд гэсэн цэсэнд байрлах элэгдэж дууссан хөрөнгүүд жагсаалтанд автоматаар бүртгэгдэнэ.

Элэгдэж дууссан хөрөнгүүд жагсаалтад бүртгэгдсэн үндсэн хөрөнгүүд нь үндсэн хөрөнгийн дансанд цаашид элэгдэл тооцохгүйгээр бүртгэлтэй хэвээр байна.

Хэрэв элэгдэж дууссан хөрөнгийг данснаас хасах шаардлагатай бол хөрөнгийн хөдөлгөөнөөр орж зарлагадаж болно.